
БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хараа Ерөө голын сав газрын захиргаа, Шарын гол сумын ЗДТГ-тай хамтран Хонгор сумын Хавчуу, Шарын гол, Шаазгайт голын дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ.
2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан энэхүү цэвэрлэгээний ажилд "Хааны харгуй" ХХК, "Бага Таян" ХХК, "Хатан түшиг" ХХК, "Шарын гол" ХК зэрэг байгууллагууд оролцсон байна. Цэвэрлэсэн нийт 9 тонн хог хаягдлыг Шарын гол сумын хогийн төвлөрсөн цэгт хүргүүлжээ гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.
Шарын гол, Шаазгайт голын дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ | ||
Үзсэн: 1746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.