Шууд Chart

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа

2019-08-21 16:39:42

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт үүрэг болголоо.

Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/хоногийн даацыг тооцвол манай улс өдөрт 72 мянган жуулчин, энэ нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал зуны гурван сард 1,6 сая гадаадын жуулчин хүлээж авах боломжтой. Гэсэн хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн туршид Монголд ирж буй жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг нь тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, бус нутаг бүрт аялал жуулчлалыг жигд хөгжүүлэх, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгджээ.


Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-25 22:36
Uilchilgeegee saijruulah heregtei. Tegeed bas zam, 00-n asuudal ene ter geed yariad baival olon asuudal baina.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 09:57
Гаднаас бол яаж ийгээд хүн аваад ирж болноо. Хүн авч ирэх чинь одоо гол асуудал биш. Авч ирсэн хүмүүс бүгд сэтгэл хангалуун бус байна. ЭХЛЭЭД БИД ӨӨРСДӨӨ САЙЖРАХ ХЭРЭГТЭЙ БАЙГААМШҮҮДЭЭ!!!!! Хэл сур, соёл сур, хүнтэй аятайхан мэндлээд сур,цэвэрхэн цэгтэй байгаад сур, хариуцлагатай байгаад сур, цагаа бариад сур. Тэгээд том том юм ярьдаа хүүхдүүдхэн минь. Хөдөө сэтгэхгүйнээсээ салмаар байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-28 11:09
Hodoo srtgehuun gej yag yuagaa heleed bgaag tailbar avmaar bn shuu
123 [127.0.0.xxx] 2019-08-22 09:46
Ийм зүйл баталчихаад нойлын асуудал, замын асуудлаа шийдэж чадахгүй бол ямар ч хэрэггүй. Ядаж зайсан өгсдөг хэсэгхээн замыг автобус явахуйц өргөсгөөд үйлчилгээний газрын зогсоолоо шийдчихвэл сайн л байна. Бас хэдэн музейгээ дусаал гоожихооргүй болгох хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй