Шууд Chart

Прасанна Ди Силваг "Найрамдал" медалиар шагналаа

2019-09-11 12:17:09

Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Прасанна Ди Силваг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг ЕТГ-ын дарга З.Энхболд гардуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Прасанна Ди Силва нь төрийн болон Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт нийтдээ17 жил ажилласан бөгөөд Монгол, Австрали, Армен, Лаос зэрэг улсуудад Олон улсын байгууллагын удирдах албан тушаалыг хашсан туршлагатай. Манай улсад “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. Харин 2018 оноос  Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм.

 Монголд ажиллах хугацаандаа Прасанна Ди Силва нь нийгэм, эдийн засаг, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөө аж ахуй, гадаад харилцааны салбарт олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлж Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан учир “Найрамдал” медалиар шагнаж буй аж.


Прасанна Ди Силваг "Найрамдал" медалиар шагналаа  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй