Шууд Chart

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ

2019-09-11 17:28:51

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдснээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ.  Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрхи зарим улсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй.


Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй