Шууд Chart

442 мянган тонн үр тариа хураах урьдчилсан баланс гарчээ

2019-10-02 14:36:37

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Урьдчилсан балансаар 442 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 177 орчим мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, малын тэжээлийн ургамал 80 мянган тонныг хураан авах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.

Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт ургац хураалт хэвийн буюу 41-59 хувьтай. Харин Сэлэнгэ, Төв аймагт таримлын болц оройтсон зэргээс дөнгөж эхэлж байна. 


442 мянган тонн үр тариа хураах урьдчилсан баланс гарчээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй