Шууд Chart

У.Хүрэлсүх: Мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна

2019-10-03 13:44:23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгын дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөнөөр энэ салбар болон багштай холбоотой асуудлыг өргөн хүрээнд, эдийн засаг, нийгэм, ажиллах хүчний хөгжил, хандлагад суурилан авч үзэн, аж үйлдвэрийн IY хувьсгал, инноваци, бүтээмжтэй уялдсан зах зээлийн эрэлт, мэргэшлийн ур чадварыг хангах зорилт зэргээ ярилцаж, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Тэрээр Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр ажиллаж байгааг хэлэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгцээтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.  Цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах,  ажил,  мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэв.



Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлээс үзвэл мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна.

Засгийн газар мэргэжлийн боловсролын багшийн цалинг сүүлийн хоёр жилд 40 орчим хувиар нэмж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хоёр шат ахиулан, олгодогггүй байсан үр дүнгийн урамшууллыг сэргээн 10 хувьд хүргэсэн.  Мөн  багш, ажиллагсадыг тэтгэвэрт гарахад нь төрийн жинхэнэ албан хаагчийн адил 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Цаашид ч ажиллах нөхцөлийг нь сайжруулж, цалинг нь нэмэн, орон сууцаар хангах, түрээсийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулахаар ажиллаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэл, политехник коллежийн оюутнуудад  энэ оноос сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгааг ирэх жил 200 мянга болгон нэмнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84  байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна.


У.Хүрэлсүх: Мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна  
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
nop [127.0.0.xxx] 2019-10-05 23:34
Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 17:26
caihan mergeljil ezemshcen zaluuchuud gydmaaar duuren bn tedend daanch avilgal uguud ajild oroh mungu baihgui argaa baraad gadaad garch boolin ajil hiij bn hairan cyrcan erdem mergeljil zaluu nac daanch de eh oron mini gj heleheec uur ug alga
Zochin [127.0.0.xxx] 2019-10-03 17:22
E caidaa ene tutd bg huuchin garuudaa avch xaya odoo ene hund garyyd chin bur ur huuhedee oruulj ue damjcan avilgachid undeclej bn hatyy huuli turuuc bayjcan garyydin hurungin huraa
Zochin [127.0.0.xxx] 2019-10-03 17:19
turd tseverlegee huuhgui bol ene eh oron yragshaa ybahgui zogccon ymarch ajil huutsulduhud mungu nehej bn
Zochin [127.0.0.xxx] 2019-10-03 17:17
caihan mergeljil ezemshcen daanch candyui buh alban tyshaalig unelcen nadad uguh mungu alga uduriinhuu hoolig arai ydan olj bn ireedui maani huuheduud eh orondoo itgeh amidrah itgel bag bagaar alga boln bn

Бидэнтэй нэгдээрэй