
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа “Алтайн хүдэр” ХХК-ны Таян нуурын уурхайн дур мэдэн гаргасан худгийг хаах шийдвэр өгсөн байна.
Уг компани Бугат сумын нутаг Майхан толгой гэх газар худаг гаргахаар зөвшөөрөл авсан боловч Уртын голын урсгал дунд худаг гарган өөрийн дураар их хэмжээний ус ашиглаж байгаа талаар нутгийн малчид ярьж малын бэлчээр, эрүүл мэндэд хохирол учруулж байгааг аймгийн Засаг даргад танилцуулжээ.
Иймд аймгийн Засаг дарга дур мэдэн гаргасан худгаа хаах үүргийг “Алтайн хүдэр”-т өгсөн байна.
Дур мэдэн гаргасан худгийг хаахаар болжээ | ||
Үзсэн: 1743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.