
Хятадын 2005 оны шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдсэн "Чонон сүлд" роман 3D хэлбэрээр 2015 оны хоёрдугаар сард дэлгэцнээ гарахаар болжээ.
Тус киног Францын нэрт найруулагч Жан-Жак Анно найруулж, ӨМӨЗО-нд 2013 оны дөрөвдүгээр сараас зураг авалтаа эхлүүлжээ. Киног бүтээхэд ойролцоогоор 38 сая ам.доллар зарцуулах тооцоо гаргажээ.
"Чонон сүлд" романыг зохиолч Зян Рун (жинхэнэ нэр Люй Жяминь) 1997-2004 онд бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 100 гаруй орны сая сая уншигчийн ширээний ном болж чаджээ.
2009 оноос эхлэн манай улсад борлуулагдаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хятад судлаач Д.Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна.
“Чонон сүлд” роман 3D кино болно | ||
Үзсэн: 1888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.