Шууд Chart

Цаатан иргэд тусгай хамгаалалттай газраас баавгай агнажээ

2014-03-11 17:06:39

Хөвсгөл аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаатан иргэдтэйгээ уулзжээ.
Ингэхдээ аймгийнхаа хойд хязгаарын сум болох Цагааннуур суманд амьдардаг "Зүүн тайга”-ын цаатнуудтай уулзсан байна.
Тус суманд нийт 70 өрхийн 280 орчим цаатан амьдардаг бөгөөд 1615 толгой цаа малладаг аж. 

Аймгийн ерөнхий прокуророор ахлуулсан ажлын хэсэг уг суманд ажиллах үеэрээ сумын иргэн Д, Г, Г, С нар нь хоёр баавгай, нэг буга, нэг согоо хууль бусаар агнасан байхыг илрүүлжээ. Уг хэргийг шалгаж, хяналт тавин ажиллаж байна.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Цаатан иргэд тусгай хамгаалалттай газраас баавгай агнажээ   
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.23.xxx [202.179.23.xxx] 2014-03-12 16:21
er ni angiin mahaar l amidardag baih daa
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-03-11 19:00
УИХ-ын гишүүн бол нисдэг тэргээр хөөж байгаад баавгай, гахай алж болно. Яагаав Батхүү, Номтойбаяр гээд цаашаа зөндөө. Цаатан нөхдүүдэд бол Монгол улсын Эрүүгийн болон Ан, агнуурын тухай хууль үйлчилдэг нь зөв.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-11 18:21
naad heden humuus chini an hiij l amidrahgui yum bol yaaj amidarhiin..dan tsaagaaraa amidrana gej daanch bhgui...esvel naad heden tsuun ulsuudad zoriulj an hiih ch yum uu amidrah orchiniig ni bodoltsoj huulichilj uguh heregtei..

Бидэнтэй нэгдээрэй