
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Мөн өчигдөр шөнө ТЕГ-аас явуулсан гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл сонсох аж. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудын жагсаалтыг та бүхэнд танилцуулъя.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах |
Н.Цэрэнбат |
2. |
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Ч.Хүрэлбаатар |
3. |
Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл |
Ц.Нямдорж |
4. |
Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай |
С.Чинзориг |
5. |
Үндэсний хөтөлбөр батлах тухай |
С.Чинзориг |
6. |
Хөрөнгө гаргах тухай |
Х.Баделхан |
7. |
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай |
Ё.Баатарбилэг |
8. |
Инновацийн төсөл бүртгэх журам батлах тухай |
Ё.Баатарбилэг |
9. |
Хөрөнгө гаргах тухай |
Ч.Улаан |
10. |
Хөрөнгө гаргах тухай |
Ц.Даваасүрэн |
11. |
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай |
Д.Сарангэрэл |
12. |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
Танилцуулах ажиллагаа
14. |
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Н.Энхболд |
15. |
Монгол Улсын Шадар сайд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцох талаар |
Д.Цогтбаатар |
16. |
Гадаад харилцааны сайд олон улсын үзэсгэлэнд оролцох талаар |
Д.Цогтбаатар |
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.