
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2 цагийн дараа болох гэж байна. Түүхэндээ анх удаа Сүхбаатарын талбайд, иргэд, сонгогчдынхоо өмнө төрийн тэргүүн нь тангараг өргөж байгаа энэхүү үйл явдлын гэрч болох боломж хүн бүхэнд нээлттэй юм.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 11.40 цагт буюу монголчуудын билгэшээн дээдэлдэг Морин цагт эхлэх бөгөөд МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх юм. Тиймээс тангарагийн ёслолд биечлэн оролцох боломжгүй иргэд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз дээр сувгаа тааруулан хүлээн авч үзээрэй. Түүнчлэн MNB.mn сайт уншигч та бүхэндээ мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байх болно. Та манай сайтын гар утасны хувилбарыг утсандаа суулган, байгаа газраасаа шууд дамжуулах ёслолын шууд эфирийг хүлээн авч үзэх боломжтой юм.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг МҮОНРТ шууд дамжуулна | ||
Үзсэн: 1896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.