Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам эхэллээ.
Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн нэгийн даваа болон үндэсний сурын харваа эхэлж наадамчин олны хөл хөдөлгөөн их байна.
Харин худалдаа үйлчилгээний газар харьцангуй сийрэг байна.

Бид ТЦА-ны УСХ-ийн Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамиртай уулзлаа. Түүнээс баярын автомашины зогсоол болон наадамчдад зориулсан нийтийн тээврийн талаарх мэдээллийг тодрууллаа.
Үндэсний их баяр наадмын комиссоос яг төв цэнгэлдэх орчимд нийт 9 байршилд 1480 тээврийн хэрэгслийг зогсоол бий болгосон. Цагдаагийн байгууллага болон Үндэсний баяр наадмын комиссоос олгосон 5, 6 төрлийн тусгай зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд нэвтрүүлж байна.
Нийтийн тээвэр Дүнжингарав, Мишээл экспо, Цэцэрлэгт хүрээлэнгээс иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Цагдаагийн 12 пост гарган тухайн постон дээр 5, 6 төрлийн зөвшөөрлийн ялгалт хийж ажиллаж байна.
Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал үүсэх тул хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа цагдаагийн алба хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
Мөн тээврийн хэрэгслээ бусад хороолол, хотхоны гадаа тавихдаа орц, гарц хаахгүй байх, бусад зорчигчдын замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг зөвлөлөө.

Бид явуулын хоолны чиргүүл машинаар 7 жил дагнаж ажиллаж буй П.Сэргэлэнтэй уулзсан юм. Энэ жил үйлчилгээний хувьд тухайн оршин сууж буй дүүргээсээ https://license.mn/ сайтаар зөвшөөрлийг авсан. Зөвшөөрлийг авахын тулд аж ахуйн нэгж эрхэлдэг байх, Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх, тухайн дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг байх гэсэн шаардлагатай байсан. Энэ шаардлагыг манайх биелүүлсэн байсан болохоор зөвшөөрөл авахад төвөг учирсангүй.
Одоо та бүхэнд Төв цэнгэлдэх хүрээлэн орчим фото дуранд хэрхэн буусныг толилуулъя.
Өнөөдөр хүчит бөхийн нэгийн даваа эхэллээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хуушуур 3000-3500 төгрөгийн үнэтэй байна

Айраг нэг литр нь 13000-15000 төгрөгийн үнэтэй байна

Улсын гарьд Ш.Жаргалсайхан бидний дуранд...







| Үндэсний их баяр наадам эхэллээ | ||
| Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.