Шууд Chart

Жао Лэзигийн айлчлал Ерөнхий сайдад бараалхснаар үргэлжилнэ

2013-07-10 10:23:18

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзигийн манай улсад хийх албан ёсны айчлал энэ сарын 8-11-ний өдрүүдэд үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, БОНХ-ийн сайд, Иргэний зориг, ногоон намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нартай уулзаад байна. Тэгвэл БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лэзи  өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд,  Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт бараалхлаа.

 

Нийтэлсэн: Э.Болор

Жао Лэзигийн айлчлал Ерөнхий сайдад бараалхснаар үргэлжилнэ  
Үзсэн: 1717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй