
Уэльсийн хагас хамгаалагч Гарет Бэйл ирэх улирлыг Английн "Тоттенхэм" багтаа өнгөрөөхөөр шийдснээ зарлаж, Аваргуудын лигийн эрхийг авахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна. Мадридын "Реал"-ын ерөнхийлөгч Флорентино Перес түүнийг авах талаар ямар ч санал тавиагүйгээ хэвлэлээр зарласны дараагаар ийнхүү Бэйл багтаа үлдэхээр шийдснээ хэлсэн юм. "Миний бодлоор манай багийн тоглогч бүр Премьер лигийн эхний дөрвөн байрт орж, Аваргуудын лигийн эрхийг авахыг тэмүүлж байгаа гэж боддог. Тиймээс ирэх улиралд бид энэ зорилгодоо хүрэх ёстой" гэж Бэйл хэлсэн байна. "Тоттенхэм" багтаа үлдэхээр шийдсэн шилдэг тоглогчоо долоо хоногийн 100 мянган паундын шинэ цалингийн гэрээгээр шагнах бололтой байгаа ажээ.
Бэйл "Тоттенхэм"-д үлдэж, Аваргуудын Лигийн эрх авахыг хүсч байна | ||
Үзсэн: 2145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.