
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаргийн шөнө эх орондоо ирсэн даруйд хорих 461-р анги руу ачигдсан гэх НИТХТ-ын дарга асан Т.Билэгт өнгөрсөн даваа гарагаас эхлэн мэдүүлэг өгч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр шүүхээс 2.6 жилийн ял сонсон хоригдож байгаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарим хэрэгт холбоотой гэдгээ хүлээсэн байна. Тодруулбал, Т.Билэгтийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутган, сэжигтнээр тооцсон юм. Энэ үеэр тэрээр АНУ-руу яваад хоёр шил шахам сураггүй болоод байсан юм. Гэвч Т.Билэгт эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр явсан байхад олон улсын цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж эхэлснийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлээд байгаа аж. Учир нь гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ Монгол Улсаас гарч явсан, АНУ-аас ямар нэгэн байдлаар цагаачлал хүсээгүй гэдгээ мэдүүлжээ.
Т.Билэгтийг саатуулан шалгах хугацаа энэ сарын 19-нд буюу ирэх баасан гаригт дуусгавар болох юм. Одоогоор сунгах эсэх нь тодорхойгүй байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаар суллахгүй гэж албаны хүмүүс хэлэв.
Т.Билэгт мэдүүлэг өгч эхэллээ | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.