
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим марш аялгуу тоглож байгаа бөгөөд үргэлжлүүлэн Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн талд байрлуулна. Мөн Төрийн Есөн хөлт Их цагаан туг, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн хүндэт харуул болон Төрийн ордны хамгаалалтын алба Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд залж байна.
Тангараг өргөх ёслол эхэллээ | ||
Үзсэн: 2059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.