Шууд Chart

“Цахим дэлгүүр” нэрээр залилагчийг баривчилжээ

2013-07-10 11:26:44

Сүүлийн үед интернэтээр дамжуулан “цахим дэлгүүр” ажиллуулах нэрээр залилан хийгчид олширсон талаар албаны хүмүүс мэдээлж байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газраас “цахим дэлгүүр” нэрээр залилан хийж байсан иргэн Ч-г илрүүлж, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тэрээр www.emall.mn, www.mglshop.mn гэх цахим хуудсаар дамжуулан бараа худалдаж, хүргэж өгнө хэмээн иргэдийн мөнгө авч байжээ. Мөрдөн байцаалтын явцад цахим хуудсанд байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн иргэдийн мөнгийг банкны олон улсын дансаар шилжүүлэн авдаг болох нь  тогтоогдсон байна. Түүнчлэн залилангийн хэргээ нуун далдлахын тулд утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байсан нь илэрчээ. Залилагч этгээд Ч нь анх 2010 оноос хойш энэхүү хоёр цахим хуудсыг ажиллуулж, залилах ажлаа хийж ирсэн байна. Одоогоор хохирсон хүмүүсийн тоо гараагүй байгаа бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Нийтэлсэн: Э.Болор

“Цахим дэлгүүр” нэрээр залилагчийг баривчилжээ  
Үзсэн: 2517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.8.xxx [182.160.8.xxx] 2014-10-07 20:54
Би 2012 онд e.mall гэх цахим дэлгүүрээр үйлчлүүлээд захисан барааныхаа талыг нь л авсан /гэхдээ хятадын хөгийн бараанууд ирсэн/, талыг нь гаалв дээр саатсан, дараа хүргэж өгнө гээд өгөөгүй
182.160.8.xxx [182.160.8.xxx] 2014-10-07 20:53
Би 2012 онд e.mall гэх цахим дэлгүүрээр үйлчлүүлээд захисан барааныхаа талыг нь л авсан /гэхдээ хужаагийн хогнууд ирсэн/, талыг нь гаалв дээр саатсан, дараа хүргэж өгнө гээд өгөөгүй

Бидэнтэй нэгдээрэй