
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа үргэлжилж байна. Хөтөлбөр ёсоор УИХ-ын хүндэтгэлийн чуулган төв талбайд эхэлж байна. Чуулганы үйл ажиллагаа болоод тангараг өргөх ёслолд уригдсан хүндэт зочид байрлалаа эзэлжээ. Энэ удаагийн Тангараг өргөх ёслолыг гадаад дотоодын 1000 гаруй сэтгүүлч сурвалжлагч сурвалжлан түгээхээр ажиллаж байна. МҮОНТ энэ удаагийн ёслолын ажиллагааг Төв талбайгаас оронх даяар шууд дамжуулан үзүүлж байна. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг албан ёсоор эхлүүлж, чуулганд хүрэлцэн ирсэн гишүүд зочдыг танилцуулсны дараа Ц.Элбэгдорж төрийн ордны Зүүн хаалгаар гарч ирэн индэрт тангараг өргөөд есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн үг хэллээ.
УИХ-ын чуулган эхэлж, ерөнхийлөгч тангаргаа өргөлөө | ||
Үзсэн: 2364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.