
“Warner Bros-DC comics”-ийн шинэ бүтээл “Shazam” уран сайхны кино өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн. “Warner Bros” “Shazam” киног өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлсэн “Aquaman” “ах”-ынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлнэ хэмээн өндөр найдлага тавьж байсан. Энэ хүлээлт биеллээ олж, тус бүтээл нээлтээ хийсэн гурав хоногтоо дэлхий даяар 158 сая ам.долларын орлого олж, бокс оффисыг тэргүүлж эхэлсэн байдаг.
Тэгвэл “Warner Bros” кино компани тус бүтээлийн хоёрдугаар ангийн нээлтийн товыг зарласан бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үзэгчдэд хүрнэ.
Сонирхуулахад, “Warner Bros” кино компанийн өөр нэг супер баатар болох “The Flash” анхны бүрэн хэмжээний кино 2022 оны долоодугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болсон.
“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.