Шууд Chart

Хятадын арт кино Каннын наадмын шилдэг бүтээлд нэр дэвшлээ

2019-12-19 17:05:33

Урд хөршийн киночдын “Зэрлэг галуут нуур” арт кино Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналд нэр дэвшжээ.

“Зэрлэг галуут нуур” кино Хятадын өмнөд хотод амьдрах цөхрөнгөө барсан гэмт хэрэгтний амьдрал, гэр бүлийнхээ төлөө хэрхэн амь биеэ зольж байгааг өгүүлдэг. Хэдийгээр Хятадын кино болон телевизийн салбарт хэцүү үе тулгарч байгаа ч дээрх бүтээл арт киноны хувьд сэргэлт аж. Өмнө нь арт бүтээлүүд урд хөршийн кино жагсаалтад төдийлөн үнэлэгдэж гарч ирж байгаагүй. “Зэрлэг галуут нуур” кино олон төрлийн хөрөнгө оруулалт татаж, Хятадын алдартай од Ху Ги, Гуи Лунмэй нарыг урилгаар тоглуулсан нь цахим орчинд шуугиан тарьж чаджээ.

Түүнчлэн “Хятадын арт кинонууд төрөл, агуулга, хүртээмжтэй байдлаараа шинэ төвшинд хүрч байна” гэж тус киноны продюсер Шен Янь хэлжээ. “Зэрлэг галуут нуур” кино ОХУ, Австрали, Шинэ Зеландад хэдийн нээлтээ хийсэн бөгөөд 2020 оны гуравдугаар Франц, Испани, АНУ-ын зах зээлд нээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хятадын арт кино Каннын наадмын шилдэг бүтээлд нэр дэвшлээ  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй