Шууд Chart

Энэ наадмаар Х.Цагаанбаатар зодоглоно

2013-07-10 15:22:43

Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт Хөдөлмөрийн баатар, МУ-ын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ жилийн үндэсний их баяр наадамд зодоглохоор болжээ. Тэрээр өнөөдөр Дархан-Уул аймгийн баяр наадамд зодоглож байгаа бөгөөд "Дархан Уул аймгийн маань наадам өргөн дэлгэр Нар хуртай сайхан эхлэж байна. Монгол Улсын начин Адьяахүү тэргүүтэй хүчит 256 бөх зодоглож байнаа" хэмээн өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна. Түүнчлэн энэ жилийн наадамд Олимпын хос медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр барилдахаар болоод байгаа юм. Тиймээс ч цэнгэлдэх дүүрэн уухайтай сонин хачин ихтэй сайхан наадам болох нь хэмээн олон нийт сэтгэл хангалуун байна.

 

Нийтэлсэн: Э.Болор

Энэ наадмаар Х.Цагаанбаатар зодоглоно  
Үзсэн: 3479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй