Шууд Chart

Дэниел Лихтман: Том Холланд “Веном”-ын дараагийн ангид тоглохоор ярилцаж байгаа

2020-01-07 10:51:11

Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн "Venom" кино 2018 оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн.

Тэгвэл "Venom" кино киноны найруулагч Рубен Флейшер Том Холландын бүтээсэн “Хүн аалз”-ын дүр болон Том Хардигийн “Веном” нар тулалдах талаар мэдээлэл өгсөн байна. Гэхдээ хүн аалз "Venom" киноны хоёрдугаар ангид гарахгүй гэдгийг мэдэгдээд байсан юм. Тэгвэл АНУ-ын Comicbook.com сайтын сэтгүүлч Дэниел Лихтман Том Холланд “Веном”-ын дараагийн ангид тоглохоор ярилцаж байгаа талаар мэдээлэв.

Сонирхуулахад, "Venom" кино MCU-ийн эсрэг талын баатраар хийсэн анхны бүрэн хэмжээний кино. Эл бүтээлд мэргэжилдээ үнэнч сэтгүүлч Эдди Брок(Том Харди) харийн биетийн халдварыг авснаар тухайн амьтны хүчийг эзэмшдэг. Тус бүтээлийн хоёрдугаар ангид эсрэг талын дүрд Холливудын жүжигчин Вүүди Харрельсон тоглож байгаа. Тиймээс Том Холланд тус бүтээлд тоглох гэрээ хийвэл туслах дүрийг бүтээх магадлалтай.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэниел Лихтман: Том Холланд “Веном”-ын дараагийн ангид тоглохоор ярилцаж байгаа  
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй