
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” кино хоёр тэрбум 790 сая ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор тодорсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эргэн сануулахад, Уг жагсаалтыг алдарт найруулагч Жэймс Камероны 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 789 сая ам.доллараар тэргүүлж байсан билээ. Хоёрдугаар байрт мөн л Жэймс Камероны найруулсан 1997 онд үзэгчдэд хүрсэн “Титаник” кино хоёр тэрбум 187 сая ам.доллараар жагсаалтыг өнгөлж байв. Ийн ах, дүү Руссо алдарт найруулагч Жэймс Камероны “хаанчлал”-ыг нураасан юм.
Дээрх шинэ амжилттай холбогдуулан найруулагч Жэймс Камерон тус кино багийнханд “Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг хаанчилж эхэлсэнд баяр хүргэсэн. Гэлээ ч тахимаа өгсөн Жэймс Камерон бүр мөсөн бууж өгөхгүй гэдгээ дараа нь мэдэгдсэн. Тодруулбал,
Тэгвэл тус бүтээлийн зарим зураг олон нийтэд цацагдлаа.Сонирхуулахад, “Avatar 2” 2020 онд, “Avatar 3” 2023 онд, “Avatar 4” 2025 онд, “Avatar 5” 2027 онд нээлтээ хийх урьдчилсан тов гарсан ч “Disney” кино компани “Star Wars” цувралын шинэ ангийг хийх болсноор “Avatar 2” бүтээлийн нээлт бүтэн жилээр хойшилж 2021 оны арванхоёрдугаар сард үзэгчдэд хүрэхээр болсон.
“Avatar 2” киноны зарим зураг ил болов | ||
Үзсэн: 2043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.