
УИХ-ын хаврын чуулганы хаалтын хуралдаан болж өндөрлөлөө. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гурван зүйлтэй хуулийн төслийг баталлаа. Ингэснээр Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг, дэд даргад УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг томиллоо. Мөн Монголын парламентын бүлгэмд гадаад харилцааны хэлтэс гэж нэмж заалт оруулсныг гишүүд дэмжин батлав. Үргэлжлүүлэн батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсч хэлэлцсэн юм. Үүний дараа УИХ-ын хаврын чуулганыг хааж, УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ нийт 26 удаа, байнгын болон дэд хорооны хуралдаан давхардсан тоогоор 86 удаа хийж, бие даасан хууль 13, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 45, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 4, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 26-г тус тус хэлэлцэж баталсаныг онцлон дурдлаа. УИХ-ын намрын чуулган ирэх 10-р сард эхэлнэ.
УИХ-ын хаврын чуулган өндөрлөлөө | ||
Үзсэн: 1619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.