Шууд Chart

Зохиолч Жагдалын Лхагва “Үнэн” сонинд ажилд орсон нь

2020-01-16 09:59:07

Нэрт зохиолч Ж.Лхагва агсан хөөртэй хөгжилтэй нэгэн байсан гэдэг. Саяхан болсон “Гүн галуутайн Болор цом” наадмын “Уран үгсийн чуулган”-ы үеэр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид өөрийн болоод Ж.Лхагва найзынхаа паянг дурсан ярьснаар танхим дүүрэн үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн билээ. Энэ удаад

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч С.Лочин гуайг "Үнэн" сонинд ажиллаж байхад нь зохиолч Ж.Лхагва ажилд орохыг хүссэн өргөдөл бариад очиж л дээ. Тал цаасан дээр бичсэн өргөдлийг нь уншихад "Өвгөн чинь зохиолчдын ТМС төгсөөд ирлээ. Ажилд оруулж өг..." гэсэн байж... Лхагва гуайн тоглоом, шоглоомтойг нь мэдэх Лочин гуай тэр өргөдлийг нь шууд хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв гуай дээр бариад орж... Түдэв гуай уншчихаад "А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын том сургуулийг ТМС гэж байдаг.... Яг л хэрэгтэй хүн байна даа. Ажилд ав" гэсэн гэдэг.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зохиолч Жагдалын Лхагва “Үнэн” сонинд ажилд орсон нь  
Үзсэн: 3514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй