
Үндэсний их баяр наадмын битүүний өдөр хэвийж буй энэ агшинд “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид арлын Японд газардаад байна. Тэд Японд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан баяр наадмын бэлэг барихаар төлөвлөсөн бөгөөд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй яваагийн дотор МУ-ын СГЗ Ш.Гүрбазар эхнэрийн хамт багтсан аж. Тэдний аялан тоглолт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл Токиогийн Нарима дүүрэгт маргааш буюу 11-нд үргэлжлүүлэн 12,13-ны өдрүүдэд тоглохоор төлөвлөсөн байна. Дараа нь хаана хэрхэн тоглохоо товлоогүй байгаа боловч Монголчууд олноороо төвлөрсөн болон томоохон хотуудаар тоглох юм байна.
“Мөрөөдлийн театр”-ынхан Японд тоглоно | ||
Үзсэн: 2465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.