
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоор хуран цугласан наадамчин олон дунд содон өнгө нэмсэн зочид бол “Херо интертайнмент”-ын Б.Баатар, Асашёорюу Д.Дагвадорж хоёр. Хөтлөлцөх шахам алхах тэд дээлний өнгө, гутал зэргээрээ хоршсон боловч их аваргынх арай л жинтэй басхүү чамин харагдана лээ. Харин тэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хойш сүрхий дотно нөхөрлөх болсон бөгөөд хаа ч явсан цуг болжээ. Харин Херо Б.Баатар толгой нүцгэн яваа нь сайхан Монгол дээлний сүрийг унтрааж, сүртэй аваргын хажууд арай л жул харагдана. Тэгээд ч нэвтрүүлгийн ар талыг мэддэг хүн ховор тул наадамчин олон Б.Баатарыг дайран шахан Асашёорюү аварга руу хуйларч, гарыг нь атган зургаа татуулж байх зуур эрхэм найруулагч залхсан шинжтэй аваргыг харж зогсоно лээ.
“Херо” Б.Баатар Асашёорюүгийн сүрэнд дарагдав | ||
Үзсэн: 9053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.