Шууд Chart

Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна

2020-05-29 15:23:27

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 29-ний 20 цагаа­с 05 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн төв хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  сэрүүсч 10-15 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Халх голын сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 31, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй