
2020 оны 6 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно -
Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25, 28-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим гзараар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 22-ноос 23-нд шилжих шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орно.
Салхи: 22-нд зарим газраар, 23, 24-нд говь, талын нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 7-12 метр байна.
Агаарын температур: 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 5694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.