
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Байнгын хороод харьяа Дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтүүдийг Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тус тус танилцуулсан.
Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 72 гишүүний 47 буюу 65.3 хувь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын Дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнд 10 дэд хороо ажиллах бөгөөд Дэд хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг харгалзан бүрдүүлсэн байна. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар нэгдсэн чуулганы хуралдаан түр завсарлалаа.
Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.