Шууд Chart

Эвдэрсэн зам дагуу шороон далан байгуулжээ

2020-07-17 17:28:41

Энэ сарын 13-нд  орсон хүчтэй аадар борооны улмаас  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүр, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-эрдэнэ сумын чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид  эвдрэл  үүссэнийг аймгийн Онцгой байдлын алба хаагчид, Хөвсгөл авто зам засвар арчлалтын  компани болон Хот тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд сэргээн засварлаж байна.

Тэд өчигдөр  замын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр,  50 метрийн урттай шороон далан байгуулжээ.  Мөн  Нисэхийн гүүрнээс Дэлгэрмөрөн хүртэл 70 м урт үерийн шуудуу татжээ. Борооны улмаас  Нисэх багт  6 гэр,  5 байшин,  Эрчим багт  8 гэр, 4 байшин усанд автсан аж.

Мөн Баян-өлгий  аймгийн Улаанхус сумын Согоог багийн Согоогын зуслан гэдэг газарт дараалан орсон борооны улмаас  40 айлын гэр усанд автаж,  10 айлын гэр үерт урсжээ.  Түүнчлэн, өчигдөр  цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур  багана унасан байна. Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71-р ангийн алба хаагчид  10 айлыг нүүлгэж шилжүүлж,  100 метр урт шуудуу ухаж, хуримтлагдсан усыг зайлуулан,  50 см өндөр  600 метр урттай шороон далан босгоод байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Эвдэрсэн зам дагуу шороон далан байгуулжээ  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй