Шууд Chart

Нарны зайгаар ажилладаг онгоц үйлчилгээнд нэвтрүүлнэ

2014-04-11 15:34:15

Дэлхийд хамгийн анх удаа Швейцарь улс нарны зайгаар ажилладаг онгоцоор иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
 
Уг төслийг хариуцан ажиллаж байгаа багийнхны мэдээлснээр үйлчилгээг ирэх жил нэвтрүүлэх бөгөөд яг тогтсон хугацааг хараахан товлоогүй байна.
Бертранд Пиккард, Андре Боршберг нарын нисгэгчид “Солар Импульс 2” нэртэй онгоцны хамгийн анхны загварыг таван жилийн өмнө туршиж байгаад энэ удаад өдөр шөнийн алинд нь ч тив алгасан нисэх чадвартай болгож сайжруулснаа танилцуулсан байна.
Пэейрний агаарын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан уг онгоцны хоёр далавчийг бүрхэн 7200 ширхэг жижиг нарны цэнэг хураагуур байх бөгөөд баттерейний цэнэг хураах агууламжийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн давуу талтай болжээ.
 
Хоёр далавчных нь нийт урт өмнөхөөсөө найман метрээр урт буюу 72 метр бол 2.53 тонн жинтэй болжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нарны зайгаар ажилладаг онгоц үйлчилгээнд нэвтрүүлнэ  
Үзсэн: 2095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй