Шууд Chart

Жүжигчин Ц.Алдармаа амьдралаасаа сэдэвлэсэн кино бүтээжээ

2020-08-25 12:56:19

Жүжигчин Ц.Алдармаа амьдралаасаа сэдэвлэж, бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тэрбээр жүжигчин Д.Оюунтуултай маргалдаж, хэн хэнрүүгээ халуун ус цацсан хэрэг хэдхэн жилийн өмнө гарсан. Тэр үеэс хойш Ц.Алдармаад сошиалаар дамжуулж маш олон хүн сөрөг сэтгэгдэл бичжээ. Энэ тухай тэрбээр “Үг гэж заримдаа ирт мэснээс ч илүүтэйгээр хүний сэтгэлийг сийчин хаях увидастай. Гэтэл нэг хүн байтугай үндэстэн олноороо над руу чичилж, амьдаар минь булшилж байсан үе байсан” гэв.

Түүнчлэн “Олон жил сэтгэлийн минь мухарт хадгалагдан байсан тэр дурсамж, ухаарал өнөөдөр кино болон амилах гэж байна. Тус киног бүтээхэд бүхий л зүрх сэтгэлээ зориулж, урамшуулж, хурцалж байсан хүн бүрт чи сэтгэлээсээ талархаж байна” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүжигчин Ц.Алдармаа амьдралаасаа сэдэвлэсэн кино бүтээжээ  
Үзсэн: 2334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй