Шууд Chart

БХБЯ салбарын төрийн бус байгууллагуудаа дэмжиж ажиллана

2020-08-31 18:31:35

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо БХБЯ-ны удирдлагууд Монголын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл, удирдлагуудтай уулзаж санал солилцож байна. Уулзалтаар барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Мөн цаашид авах арга хэмжээ болон БХБЯ-наас 2020-2024 онуудад авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй голлох арга хэмжээг танилцуулан мэдээлэл зөвлөмж өгч ажиллаж байна.

- Дагуул хотуудыг хөгжүүлэх мега төслүүд,

-Гурван хэмжээст кадастрын мэдээллийн нэгдсэн системийг байгуулж нэвтрүүлэх, -Ипотекийн зээлийн хүү бууруулах ,

-Сумын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

-150 мянган айл , орон сууц үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх,

-Барилгын салбарын хяналтын тогтолцоог сайжруулах, нэг зураг төсөл боловсруулах, хэрэглэх зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийж байна.

Эх сурвалж: БХБЯ


БХБЯ салбарын төрийн бус байгууллагуудаа дэмжиж ажиллана  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй