Шууд Chart

Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо

2020-09-02 11:28:25

Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар П.Одонбаатарыг, тэргүүн дэд даргаар А.Бат-Эрдэнийг, дэд даргаар С.Хүдэрчулууныг томиллоо.

Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тагнуулын ерөнхий газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, тэргүүн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.

Тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ нь 1971 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 27 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. 1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 оноос Тагнуулын ерөнхий газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан.

Дэд дарга С.Хүдэрчулуун нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч-эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 17 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.  Тагнуулын ерөнхий газарт 2003 оноос одоог хүртэл ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар


Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй