
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтай албан уулзалт хийлээ. Уулзалтанд гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нарын албаны хүмүүс оролцлоо.
Өнгөрсөн 2019 онд ЗГХА-Биеийн тамир, спортын газар нь БНКазУ-ын Соёл спортын яамтай Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан. Уг протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Тодруулбал спортын холбоод, нийтийн биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хооронд шууд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлд ажлууд төлөвлөснөө БТСУХ-ны дарга Ц.Шарамжамц хэллээ.
Мөн уулзалтаар Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн 2021-2023 оны Азийн гишүүн орнуудын сонгуульд БНКазУ-ын Соёл, спортын сайд Ахтоты Раимкулова нэр дэвшиж буй асуудал яригдсан юм.
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаев Монгол улсын Засгийн газар цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаагаад цаашид онцгой нөхцөл байдал дууссаны дараа бүхийл чиглэлд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Элчин сайд Ж.Адилбаевтай уулзалт хийлээ | ||
Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.