
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын үеэр Ван И сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхана гэсэн мэдээ байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэр ямар асуудал хөндөж ярилцах талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатараас тодрууллаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн. Хэдэн цагт уулзалт болох вэ? Ямар асуудал яригдах бол?
-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, тухайлбал сайтуудад Ван И сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн мэдээлэл гарсан байсан. Ийм уулзалт болохгүй. Хөтөлбөрт УИХ-ын даргатай уулзах арга хэмжээ тусгагдаагүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахгүй | ||
Үзсэн: 1616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.