Шууд Chart

Сарны гэрлээс цахилгаан гаргаж авна

2014-04-18 11:34:46

Испанийн "Старт ап" компани Рэвлемон  нь нарны зай хураагуурын уламжлалт загвар болох хавтгай дөрвөлжин бүтээцийг өөрчилж бөмбөрцөг хэлбэртэй хийжээ.

Нэвт гэрэлтэх, тусгай шингэнээр дүүргэсэн бөмбөгөн хэлбэртэй төхөөрөмж нь гэрлийг яг л галт шил шиг цуглуулна. Бөмбөлгийн радиусаас хамаарч гэрлийн хүч 20.000 дахин хүртэл хүчтэйгээр тусна.

Тэнд фотоэлемент болон жижиг генераторууд эрчим хүчийг цахилгаан гүйдэл болгон хувиргана.

Гэрлийн нягтрал маш сайн бөгөөд зөвхөн нартай өдрөөр ажиллаад зогсохгүй үүлэрхэг өдөр тэр бүү хэл бүр шөнөөр сарны гэрлээс ч цахилгаан гүйдэл гаргаж авч чаддаг байна.

Бөмбөлөг нь тусгай эргэлддэг төхөөрөмжийн туслалцаатайгаар нар руу хамгийн оновчтой байдлаар байрлалаа өөрчилж чаддаг ба тогтмол бөгөөд их бүтээмжтэйгээрээ өнөөгийн хуучин нарны дэлгэцээс давуу.
 
Өнөөгийн нарны дэлгэцийн  нэг кв.м талбайгаас гаргаж авч буй цахилгааныг энэ аргаар дөрөв дахин бага талбайгаас гаргаж авч байна. Мөн энэ шийдэл бол бусад нарны дэлгэцийг бодвол загвар хийцээрээ хотын өнгө үзэмжинд ч сайнаар нөлөөлнө.
 
Гурван жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн компани Beta.ey S нэртэй бүтээгдэхүүнимй есдүгээр сараас худалдаанд гаргахаар ажиллаж байна. Энэ нь 10 см хэмжээтэй  гар утасны цэнэглэгч аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сарны гэрлээс цахилгаан гаргаж авна   
Үзсэн: 2335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй