
Ирэх 10 дугаар сарын эхээр Энэтхэг, АНУ, Австрали болон Японы гадаад хэргийн сайд нар Токио хотод уулзалт хийх талаар NHK мэдээллээ. Дээрх 4 улсын гадаад хэргийн сайд өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Нью-Йорк хотод уулзаж байсан юм.
10 дугаар сард болох уулзалтаар албаныхан Хятад улс усан флотын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа асуудал болон Энэтхэг-Номхон далайн бүсэд хуульд тулгуурласан чөлөөт, нээлттэй харилцааг бий болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тухай ярилцах юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэхүү уулзалтад оролцохоор Япон улсад айлчлал хийх үедээ шинэ Ерөнхий сайд Суга Ёшихидэтэй уулзалт хийнэ.
Суга Ёшихидэ Японы засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш анх удаагаа гаднын орны төрийн өндөр албан тушаалтанг хүлээн авч уулзах нь.
Япон, АНУ, Австрали болон Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар уулзана | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.