
Шадар сайд Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа. 2015-2020 оны байдлаар Дорноговь аймгийн онцгой байдлын газар гал түймрийн 274, зам тээврийн ослын 18, аюулт үзэгдлийн 53, хээрийн түймэр 3, мал амьтны гоц халдварт өвчин 3, эрэн хайх ажиллагаа 42 нийт 392 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.

Аймгийн хэмжээнд хүчтэй шороон шуурга, мал амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол зонхилон тохиолддог. Өнгөрсөн оны 9 дүгээр сард тохиолдсон гамшиг, ослын дуудлагатай харьцуулахад 62,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
"КОВИД-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн ажлын хувьд 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Замын-Үүд боомтоор таван улсын 67581 зорчигч нэвтэрчээ. Харин Ханги боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог 13 аж ахуйн нэгжийн 4314 тээврийн хэрэгслээр 400 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортложээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны зориулалттай хоёр автомашиныг шийдлээ. Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа учраас аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь чухал юм. Иймд Монгол улсын засгийн газраас үе шаттайгаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын материалаг баазыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлтүүдийн хийж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Шадар сайд Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа | ||
Үзсэн: 246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.