Шууд Chart

Жилд 10 сая малын түүхий эд боловсруулах цогцолбор төслийг танилцууллаа

2020-09-30 12:27:11

Дархан-Уул аймагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нар ажиллалаа. Энэ үеэр жилд 10 сая малын түүхий эд боловсруулах цогцолбор төсөлтэй танилцсан байна.

Манай улсын хувьд Үндэсний аж үйлдвэрийн парк байгуулах хүрээнд нийт 15 аж үйлдвэрийн парк санаачлан зарим тусгай зөвшөөрлийг олгоод байна. Үүний нэг нь Дархан арьс ширний цогцолбор төсөл юм. Тус төслийн зорилго нь жилд 10 сая малын түүхий эдийг боловсруулах юм байна.

УИХ-ын 2020 оны 08 сарын 28-нд  Дархан арьс ширний цогцолбор төслийн бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, бараа материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдаж, Засгийн газраас барааны жагсаалтыг батлах талаарх ажил хийгдэж байна.

Боломжит шийдлийн хувьд 2003 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар хэрэгжүүлж эхлэх ёстойг төслийн багийнхан онцолж байна.

Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулахаар дээрх төсөлд тусгажээ. “Монгол экспорт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөөнд туссан байна.  


Жилд 10 сая малын түүхий эд боловсруулах цогцолбор төслийг танилцууллаа  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй