Шууд Chart

Баянгол уурхайд Сэлэнгэ аймгийн 630 ажилтан байна

2020-09-30 12:33:48

Байнгын хорооны дарга нар гишүүдийн хамт Баянгол уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Баянгол уурхай 1100 гаруй ажилтантайгаас 630 нь Сэлэнгэ аймгийн харьяат, 497 нь бусад орон нутгаас ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь Баянгол төмрийн хүдрийн ордын нарийвчилсан хайгуулын ажлыг 2004 оны 10 сараас өөрийн хөрөнгөөр хийж, 2007 оны хавраас ил уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагааг хийжээ. Ордны баруун, зүүн хэсгийн уурхайг ил аргаар ашиглаж, олборлосон төмрийн хүдрийг хуурай соронзон аргаар баяжуулж, нунтаг болон бүхэллэг төмрийн баяжмал үйлдвэрлэж байна.

Жилд ил уурхайн хүчин чадал хөрс хуулалт 15.6 сая тонн, хүдэр олборлолт 6 сая тонн байна. Мөн тус уурхайг дагаж 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд 12 км төмөр зам бүхий 3.5-4 сая  тонн бүхэллэг болон нунтаг хүдрийг нойтон аргаар баяжуулж, 66 хувиас дээш агуулгатай 2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал гаргах хүчин чадалтай үйлдвэрийг 2019 онд барьж эхэлсэн байна. Цаашлаад 2021 онд төмрийн хүдрийн баяжмалыг бөөнцөглөх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.  Мөн Баянгол уурхайнхан 2023-2025 онд жилд 1.0 сая тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай дунд оврын металлургийн  үйлдвэр байгуулах зорилт тавин ажилллаж байгаа аж. Үүнд арматур, лист, булан болон бусад төрлийн 500 мянган тонн,  ган бөмбөлөг 400 мянган тонн, дотоод гадаадын бусад хэрэгцээнд 100 мянган тонн төмөр үйлдвэрлэх төслийг танилцууллаа.


Баянгол уурхайд Сэлэнгэ аймгийн 630 ажилтан байна  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй