Шууд Chart

Ундны усыг шинжилгээнд хамруулж, хоол, хүнс үйлдвэрлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

2020-10-05 16:04:39

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтад хамрагдаагүй ундны усны эх үүсвэрийн худаг, ус түгээх цэг, хэрэглэгчийн цэг, малчдын худаг, булаг нийт 22 газрын 37 усны дээжийг  шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээний дүнгээр ус хангамжийн эх үүсвэрийн 2 буюу 5.4 хувьд нь хлорид 1-1,3 дахин их, 1 буюу 3 хувьд нь хатуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.2 дахин, магнийн агууламж  2 эх үүсвэр буюу 5.4 хувьд 1-1.5 дахин их,  фтор 2 буюу 5.4 хувьд зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.5-аар бага тодорхойлогдсон, мөн малчдын худгийн усанд фторын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.6-аар бага, 40 хувьд нь нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.1-1.3 дахин их тодорхойлогдсон, хэрэглэгчийн нэг цэгийн усанд төмрийн агууламж 6 дахин их тодорхойлогдсон байна. Шинжилгээний дүнд үндэслэн дөрвөн газарт дүгнэлт хүргүүлжээ. Мөн төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж нь шаардлага хангаагүй, эрүүл ахуйн бүс тогтоогоогүй хоёр газарт 10 заалт бүхий албан шаардлага хүргүүлээд байгаа аж.

Мөн тус аймагт хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, цех, дэлгүүрт Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны хяналтын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Зөвлөн туслах үйлчилгээний явцад ундны усны хоёр дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангаж байв. Түүнчлэн хүнстэй харьцах гадаргуугаас авсан 20 арчдаснаас эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр E.Coli илрээгүй байна. Зөвлөн туслах үйлчилгээний үеэр дөрвөн хүнс, хоол үйлдвэрлэгчид зөвлөмж өгчээ.


Ундны усыг шинжилгээнд хамруулж, хоол, хүнс үйлдвэрлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй