
“Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд (2020.10.09) боллоо. Тус хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Н. Тавинбэх, М.Баярмагнай нар оролцож эрчим хүчний салбарын эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, санал солилцов.
Эрчим хүчний сайд Н. Тавинбэх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол улсын эрчим хүчний салбарын чухал асуудлуудын талаар судалгаа хийж, хэлэлцүүлж байгаад талархлаа илэрхийлэн амжилт хүслээ.
Эрчим хүчний сайдын зөвлөх П. Товуудорж “Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлын индикатор үзүүлэлтүүд” сэдвээр, Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ш.Ганзориг “Дотоодын эдийн засаг дахь эрчим хүчний нөлөө сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Эрчим хүчний сайд Н. Тавинбэх хэлэлцүүлгийн үр дүн хурлын цагаар хэмжигдэх бус цаашид ажил хэрэг болгоход анхааран ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах санал дэвшүүллээ. Эрчим хүчний салбарын хөгжлийг хангахад шаардлагатай байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн хувьд нэгдсэн стандарт бий болгох, хоёр хөрштэйгээ эрчим хүчний бодлогын талаар харилцан ойлголцох, тэдний эрчим хүчний бодлогыг анхааран авч үзэх, барилга угсралтын ажлын үе шатанд гарч буй газрын маргааны асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэх, эрчим хүчний хөгжлийн бодлогоо дэлхий нийтийн ногоон хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, хүний нөөцийн асуудалд анхааран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай эрчим хүчний шугамын насжилт хүчин чадлыг нэмэгдүүлэх, үнэ тариф бага байгааг эргэж харах, сэргээгдэх эрчим хүчний бүтэц алдагдсан зэрэг асуудлыг онцлон авч үзэх шаардлагатайг дурдаад сонирхолтой, үр дүнтэй саналууд гарсныг онцоллоо.
Монгол Улсын Эрчим хүчний аюулгүй байдал бол улс орны аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, эрчим хүчний бодлого судалгаанд суурилж байх нь чухал юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
Хэлэлцүүлгийн үр дүн хурлын цагаар хэмжигдэх бус цаашид ажил хэрэг болгоход анхаардаг байх учиртай | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.