Шууд Chart

Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь сэдэвт зөвлөгөөн болж байна

2020-10-22 14:10:08

“Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна. AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл" төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа малчдын хоршоодын сайн туршлагуудыг энэхүү зөвлөгөөний үеэр танилцуулах юм.

“Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лукас, орон нутгийн тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч хоршоодын гишүүд, үйлдвэрүүд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөний үеэр тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч малчдын хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, тогтвортой, гэрчилгээжсэн, мөшгөх боломжтой түүхий эд бэлтгэлийн сайн туршлагыг танилцуулж, малчнаас хэрэглэгч хүртэлх нэмүү өртгийн сүлжээнд тасралтгүй байдлыг хэрхэн хангах талаар санал солилцож байна. Зөвлөгөөний үр дүнд оролцогчид Монголын ноос, ноолуур үйлдвэрлэлд тогтвортой байдлын зарчим, шаардлагуудыг хэрхэн тусгах талаар Зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх юм.

Хоршоод байгальд ээлтэй, нийгэмд тэгш хүртээмжтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй буюу тогтвортой аргаар ноос, ноолуур бэлтгэж, гадаад, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нэмүү өртөг шингээн нийлүүлж байгаа сайн жишээнүүд байна. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, түүхий эдийн эргэлт баталгаатай болж, малын чанарт анхаарах, цаашилбал монгол ахуй соёл, монгол малын ноос, ноолуурын үнэ цэнийг дэлхийд таниулах боломж бүрдэж байна.

    
 
 Эх сурвалж: ХХААХҮЯ
 

Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь сэдэвт зөвлөгөөн болж байна  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй