Шууд Chart

Дэлхийн банктай хамтарч авто замын түгжрэлийг бууруулна

2020-10-23 12:11:55

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.

Сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирсэнд талархаад 1999 оноос Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлсэн “Тээвэр сэргээх”, “Тээвэр хөгжүүлэх” хоёр үе шаттай төслийн хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд дээр Дэлхийн банктай амжилттай хамтран ажиллаж ирсэн туршлагатайг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн, тодруулвал, иргэний нисэх, төмөр зам, авто зам, авто тээвэр, усан тээврийн салбарт  хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцууллаа.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн банкны нарийвчилсан зөвлөмжөөс тусгагдсан гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд зам, тээврийн салбарт, тэр дундаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, ухаалаг тээврийг цогцлооход Дэлхийн банк хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа дуулгав. Улмаар зам, тээврийн салбарын хөгжлийн төлөө бодит дэмжлэг үзүүлж, идэвхитэй хамтран ажиллахаа тэмдэглэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ


Дэлхийн банктай хамтарч авто замын түгжрэлийг бууруулна  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй