Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ

2020-10-23 14:11:21
Error loading player: No playable sources found

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ.

Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр төлөөлөгчид асуулт асууж санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж  байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон  тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсэж байлаа. Харин Д.Сумъяабазарын зүгээс “Хууль зөрчсөн асуудал байхгүй. Хотын аж ахуйн ажил бүртэй тулж ажиллах боломжтой болж байгаа тул нийслэлийн Монгол Ардын Намын хорооны шийдвэрийг даган 2020-2024 онд “Нийслэлийн Хөгжлийн Гэрээ” мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэн ажиллаарай гэсэн захиас даалгаврыг хүлээн авсан. Тиймээс цаашид улс төржихгүйгээр хотоо хөгжүүлэх нь бидний ажил” гэлээ. Асуулт хариулт дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулж, санал хураалт явуулахад төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.Цаашид УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Ерөнхий сайд батламжилсанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох учиртай юм.

Хэлэлцэх асуудал дууссаны дараа нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ "Та бидний ажил олгогчид бол нийслэлчүүд. Хотынхоо иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулж, Улаанбаатар хотоо хөгжүүлэх олон ажлуудыг хийнэ" хэмээн онцоллоо.
 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй