
Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 2 дахь өдрөө (2020.11.02) Улаанбаатарын цагаар 21:30 минутад эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар ОУПХ-ны Ерөнхийлөгчид болон Гүйцэтгэх хорооны нэр дэвшигчдэд саналаа өглөө. Нийтдээ 145 орны парламентаас 412 парламентын гишүүд оролцож байна.
Өнөөдрийн хурлаар Удирдах зөвлөлд 2019 оны санхүүгийн тайланг мэдээлж, ОУПХ-ны 2021 оны төсвийн төслийг баталлаа. Дараа нь хуралдаанд оролцогчид дэлхийн Парламентуудын Спикерүүдийн V хурал болон Парламентын эмэгтэй Спикерүүдийн XIII дээд хэмжээний цахим уулзалтуудын үр дүнгийн талаарх тайлан болон 2021 онд Вена хотод зохиогдох тус хурлын бэлтгэл ажлын талаар мэдээллийг сонслоо.
ОУПХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-нд гарах юм.
ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.