Шууд Chart

Нэг зуу гаруй жил тасралтгүй ассан чийдэн

2020-11-03 10:43:31

Америкийн Калифорни мужийн Ливермор хот дахь гал унтраах ангийн барилгад нэгэн чийдэн зуу гаруй жил тасралтгүй орчин тойрноо гэрэлтүүлсэн гэвэл та итгэх үү. Энэ хотын гал унтраах ангийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Лин Өүвенс хэлэхдээ 60 ваттын гэрлийн чийдэнг дөрвөн ватт орчим эрчим хүчээр ажиллуулсан, яагаад ийм удаан ажилласныг нь хэн ч мэдэхгүй байх гэсэн байна.

Орон нутгийн нэгэн бизнес эрхлэгчийн бэлэг болгон өгсөн энэхүү гэрлийн чийдэнг анх 1901 онд гал унтраах ангид асааж байжээ. 1903 онд богино хугацаанд, 1937 онд долоо хоног, түүнээс хойш 1976 он хүртэл цөөн удаа эрчим хүч түр тасалдсаныг эс тооцвол гэрлийн чийдэн орчин тойрноо тасралтгүй гэрэлтүүлсэн байна. 1897 онд Охайо мужийн чийдэн үйлдвэрлэдэг компанид ажилладаг байсан профессор Эдол Шилейгийн бүтээсэн онцгой загвар нь энэ чийдэн юм байна. Интенио нийгэмлэгийн гишүүн Стив Бан хэлэхдээ энэ бол үнэхээр онцгой чийдэн, бүтээхэд илүү их хөрөнгө мөнгө, хянуур байдал шаардагдсан, нэг бүрийг нь гараар хянаж шалгаж байсан гэжээ.

Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд энэхүү чийдэнг одоо ажиллаж байгаа хамгийн хуучны чийдэн гэж бүртгэсэн байна. 118 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн энэхүү жижигхэн чийдэн дахиад олон жил орчин тойрноо гэрэлтүүлж магадгүй юм.


Нэг зуу гаруй жил тасралтгүй ассан чийдэн  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй