
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд зохиогдсон “Парламент-30” шатрын тэмцээн /2020.11.07/ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
УИХ-ын эрэгтэй гишүүд:
- Ё.Баярсайхан
- Д.Ламжав
- Г.Занданшатар
- Б.Ганболд
- Д.Лүндээжанцан
УИХ-ын эмэгтэй гишүүд:
- Д.Мөнхөө
- Б.Саранчимэг
- Н.Гэрэлсүрэн
УИХ-ын Тамгын газрын эрэгтэй ажилчид:
- Ч.Чулуунбаатар
- Г.Алтан-Оч
- Г.Чулуун
УИХ-ын Тамгын газрын эмэгтэй ажилчид:
- Х.Амангуль
- Ч.Үржмаа
- Д.Отгон нар тус тус шалгарлаа.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар уран нүүдлээр тоглож, тэмцээнийг хүндэтгэн ирж, тэмцээнд оролцсон УИХ-ын гишүүн асан Б.Гүнджалам, Н.Гэрэлсүрэн нарыг өөрийн зүгээс урамшуулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Парламент-30” шатрын тэмцээний аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.